Будда гэгээрэл олсныхоо дараа айлдсан эхний номлол нь дөрвөн агуа үнэн буюу Дукха юм.
Дукха (Dukkha)-Түр зуурын тохиолддог бүх юмс нь дукха гэнэ. Паль хэлнээс гаралтай энэ үг нь ямар ч хэлээр төгс орчуулагддаггүй юм байна. Дукха үгний утга нь ерөнхийдөө гай зовлон, зовиур шаналал, сэтгэл хангалуун бус байдал болон аз жаргал, хайр дурлал гэсэн утгыг агуулдаг гэнэ.
Самудаяа (Samudaya)-Дукхагийн эх үүсвэр нь хүний хүсэл тачаал юм. Хүсэл тачаалал бол бүх зовлонгын үүд хаалга. Яг одоо байгаа юм бүхнийг байгаагаар нь хүлээж авахгүй үргэлж өөрчлөгдөхийг хүсэх нь дукхагийн үүсвэр юм.
Ниродха (Nirodha)-Хүслэсээ ангижирах тэр мөчид зовлон төгсгөл болно.
Марга (Marga)- Марга буюу найман давхар зам бол хүслээсээ ангижирих цорын ганц арга гэнэ.
Дөрвөн агуа үнэн нь тус бүрдээ үүрэгтэй байдаг. Энэ нь:
Зовлонг ойлгож, ухаарч, танин мэдэж ухамсарлах,
Зовлонгын шалтгаанаас ангижрах,
Зовлонгоос салснаа мэдрэх,
Зовлонгоос ангижирах замыг хөгжүүлэх хэрэгтэй. Эдгээр үүргийг амжилттайгаар гүйцэтгэвэл оюун санаа чөлөөлөгдөнө гэсэн байхымаа.
Гурван төрлийн дукха байдаг гэнэ. Үүнд:
Дукха-дукха (dukkha-dukkha): Бие махбодийн, оюуны болон сэтгэл санааны өвчин
Випаринама-дукха (viparinama-dukkha): Биелэгдэшгүй хүлээлтүүд ба аз жаргалтай мөчүүдийн төгсгөл гэсэн утгыг агуулна. Ямар ч зүйл үргэлжийн бас мөнхийн байдаггүй. Аз жаргал, агуа амжилтууд ч үүрд биш. Энэ нь аз жаргал болон амжилтыг муу зүйл, таалах нь буруу гээгүй юм. Үнэхээр таатай байвал аз жаргалыг мэдэр. Гагцхүү бүү авт!
Санкара-дукха (sankhara-dukkha): Өвчин зовлонгын эх үүсвэр. Дукхаг ойлгоход хамгийн хэцүү хэсэг нь санкара дукха. Юм бүхэн бие биенээсээ хамаарч, нэг нэгэндээ нөлөөлдөг. Үүнд хүний оюун санааг бүрдүүлж буй хүчин зүйлүүд болон скандханууд (1. гадаад болон дотоод мэдрэх бие, 2. мэдрэмж, 3. ойлгоц, 4. зөн совин, 5. оюун санаа) багтана.
Төрөлт дукха, наслалт дукха, өвчлөлт дукха, үхэл дукха, дургүй зүйлтэйгээ таарах дукха, хүссэн зүйлээсээ хагацах дукха, хүссэнээ авч чадахгүй бол дукха, хүсээгүй зүйлдээ өртөх дукха товчоор хэлвэл (1. гадаад болон дотоод мэдрэх бие, 2. мэдрэмж, 3. ойлгоц, 4. зөн совин, 5. оюун санаа) энэ таван үйлд захирагдах нь дукха юм байна.